E-MONGOLIA: Жолооны үнэмлэхээ мартсан тохиолдолд “ТОРГОХГҮЙ“
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ танилцуулах үеэр ""И-Монголиа 2" энэ оны аравдугаар сарын 1-нд ашиглалтад орох бөгөөд таван асуудал оруулж ирж байгаа. Үүнээс онцолвол иргэд жолооны үнэмлэхээ мартсан тохиолдолд цагдаа зогсоогоод хурууны хээгээр нь таныг мөн гэдгийг баталчихаад байхад үнэмлэхгүй явж байна гэж торгодог. Тэгэхээр энэ асуудлуудыг шийднэ. Үүнээс гадна виз бөглөхөд гадаад паспортынхоо бүх датаг оруулдаг. Тэр бүх мэдээллийг гаргаж өгнө. Ингэснээр лавлагаа тодорхойлолт авах нь багасна. Иргэдийн хувьд олон бичиг баримт аваад явах шаардлагагүй.
Шинээр гэр бүлтэй эсвэл нялх хүүхэдтэй болох, байр, машин авахтай холбоотой үйлчилгээг оруулна. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг хамгийн түрүүнд оруулна. "И-Монголиа 1"-ийн аппликэйшн болон вэбийг ашиглахад хялбар болгоно. Хурууны хээгээр, нүүрээр таних функцуудыг оруулахаар ажиллаж байна. Ажил бүтээхэд туслах багц үйлчилгээ нэмэлтээр орж байгаа." хэмээлээ.