Малд явсан 13 настай хүүхэд живж нас баржээ

2021 оны 8 сарын 18

Arslan.mn

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бөмбий багийн Ондилын нуур гэх газар малчин Э-ийн хүүхэд малдаа явахаар мотоциклтой гараад сураггүй алга болжээ. Талийгаач хүү наймдугаар сарын 16-нд алга болсон бөгөөд ар гэрийнхэн нь эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тогтоол усны эрэгт хувцсаа эвхэж тавьсан байсныг олсон байна.

Хүүг усанд живсэн байж болзошгүй хэмээн ар гэрийнхэн нь Онцгой байдлын газарт наймдугаар сарын 17-ны 16:29 цагт дуудлага өгчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид сумын ЗДТГ-ын ажилчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Эрэн хайх явцад 13 настай, эрэгтэй А-ын  цогцсыг тухайн өдрийн 20:30 цагт тогтоол уснаас олсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629921
0 эможи

keyboard_arrow_up