МХЕГ: Тарваганы мах тээвэрлэсэн иргэнд хариуцлага тооцно
2021 оны 8 сарын 18
Тарвага агнасан зөрчил 2020 онд 115, 2021 онд 61 тохиолдол бүртгэгдээд байна. Ихэнхдээ Ховд, Завхан, Архангай, Хөвсгөл аймгуудаас оруулж ирэхийг завдаж байна хэмээн МХЕГ-аас мэдээллээ.
Зөрчлийн тухай хуульд заасны дагуу иргэнийг 300 мянга, ААН-ийг 3 сая төгрөгөөр торгож, нөхөн төлбөрт 250-420 мянган төгрөгийг төлүүлдэг. Мөн тарваганы мах тээвэрлэсэн бол тухайн тээврийн хэрэгслийн жолоочид давхар хариуцлага тооцдог болжээ. Тиймээс тодорхойгүй барааг ачаанд авч явахгүй байхыг МХЕГ-аас анхаарууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
629920
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс