Гэр бүлийн маргааны улмаас АМИА ХОРЛОХЫГ завджээ
2021 оны 8 сарын 18

"Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд орон сууцны дээврээс хүн үсрэх гэж байна" гэсэн дуудлага энэ сарын 17-ны өдрийн 11:13 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 километр замыг туулан 11:26 цагт очиход тус байрны оршин суугч 18 настай иргэн Х гэр бүлийн маргаанаас болж амиа хорлох үйлдэл хийх гэж байсныг таслан зогсоосон байна.
Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалтгаан нөхцөлийг тодруулахаар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1

1

1
629917
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
