Засгийн газраас таван үндэсний хороо байгуулна

2021 оны 8 сарын 18

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр хувийн хэвшил болон хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй уулзахдаа "Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн үндэсний хороо байгуулж, зарлана. Эдгээр хороог Ерөнхий сайд удирдана" гэсэн юм. Тодруулбал, дараахь хороодыг байгуулахаар төлөвлөжээ.

-Цар тахлын үеийн эдийн засгийн эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хороо,

-Цахим засаглалд шилжиж, хүнд суртал, авлигагүй, чадварлаг төрийн үйлчилгээг бий болгох шинэчлэлийн үндэсний хороо

-Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, төвлөрлийг сааруулах үндэсний хороо

-Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлж, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн санг бүрдүүлж, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороо

-Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо.

Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Тавантолгой түлш" компанийн санхүүжилт болон үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой зарим асуудлаар шийдвэр гаргах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
629914
5 эможи

Зочин
2021-08-18 21:46
Яамд, агентлагууд байсаар атал ингэх хэрэг юу байгаа юм бол?
Зочин
2021-08-18 15:38
Оюун-Эрдэнэ сайд нэгэн ярилцлагандаа үе үеийн засгийн газруудын өмнөөс ард түмнээсээ уучлал гуйсан. Яагаад гэвэл Одоогийн засгийн газар нь маш сайн ажиллаж байна. Харин өмнөх засгийн газрууд муу ажиллаж байсан гэж хэлэх гээд байгаа санаатай бололтой. Гэвч энэ үг бол зөвхөн Оюун-Эрдэнийн үг. Миний хувьд харин ч Энэ засгийн газар нь өмнөх засгийн газруудаас хамгийн муу ажиллаж буй Засаг гэж бодож байна. Том том бүтээн байгуулалт бол өмнөх үе үеийн засгийн газрууд санаж сэдэж, боловсруулж, шийдвэрийг нь гаргасан, энэ засгийн үед үргэлжлүүлэн барьж байгаа юм байгаа шдээ. Оюун-Эрдэнэ бол сайхан пиар хийхдээ сайн л даа. Хувь хүнийхээ хувьд их өс санаж, хүнийг боож хааж, яаж ч гүжирдэж мэдэх хүндээ.
keyboard_arrow_up