“Дарханы замын гацаа нь яг хаанаа гарсан бэ?“ Г.Дамдинням гишүүнээ...
Улаанбаатараас Дархан-Уул аймаг явах 200 км замыг "Тамын зам" хэмээн нэрлэх болоод удаж байна. 2017 оны зургаадугаар сард Дарханы замыг дөрвөн эгнээтэй болгож, стандарт хангасан нэгдүгээр зэрэглэлийн зам тавьж, 2018 онд ашиглалтад оруулна хэмээн замын ажлын нээлтийг хийж байсан. Гэвч ажил олигтой явсангүй, хэдэн ч засгийн нүүрийг үзчихэв...
Өнгөрсөн сарын эхээр замын зарим хэсгийг нээсэн гэж сүржин нээлт хийсэн ч тэр замаар нь ард иргэд зорчсон тохиолдол бараг үгүй. Гэтэл өнөөдөр тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Г.Дамдинням хээв ч үгүй " Намайг гишүүн болохоос хоёр жилийн өмнө эхэлсэн ч таг гацсан байсан. Одоо би гишүүн болоод нэг жил болж байна. Энэ хугацаанд араас нь хөөцөлдөөд, гацааг нь гаргаад, санаачлагатай ажиллаад, явж байна. Үүнийгээ хүмүүст хэлэх ёстой юм шиг байна лээ." хэмээн ярилцлага өгөөд сууж байх юм.
"Гацаа нь яг хаанаа гараад яг хаана нь зам нь ашиглалтад орсон байгаа вэ? Тэр замаар нь нэг яваад үзчих юмсан...