136-р сургууль юуны учир татан буугдах болов?

2021 оны 8 сарын 17

Arslan.mnБЗД-ийн 136-р дунд сургууль 180 хүүхдийн хүчин чадалтай, хоёр ээлжээр 347 хүүхдэд ерөнхий боловсрол олгож буй. Гэсэн ч дүүргийн засаг дарга уг сургуулийг татан буулгаж, өөр сургуультай нэгтгэх хүсэлт гаргажээ. Үүний хүрээнд судалгаа хийх ажлын хэсэг байгуулагдсан боловч 136-р сургуулийн захиргаа энэ сарын 10-ны өдөр л “Сургууль татан буулгах” талаар мэдээллийг хүлээн авсан гэв.

136-р сургуулийн захирал Отгонсүрэн: "Манай сургууль 2015 онд байгуулагдсан. Өнгөрсөн жилийн хугацаанд манай сургуульд 347 хүүхэд суралцсан. Энэ хичээлийн жилд 615 зургаан настнуудыг нэмэлтээр бүртгэхээр ажиллаж байна. Гэтэл хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил хэвийн явагдаж байгаа энэ үед наймдугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Боловсролын Газрын орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг манай сургууль дээр ажиллаж сургууль татан буугдах талаар мэдээллийг анх өгсөн. Одоо энэ мэдээллийг нийт багш, ажилчиддаа хүргэж санал солилцохоор ажиллаж байна.

Бидэнд ажлын хэсэг байгуулагдаад наймдугаар сарын 20-ны өдөр эцсийн дүгнэлт гарна хэмээн хэлж байсан боловч тэрнээс өмнө аль хэдийн манай сургуулийг татан буулгасан мэтээр хандаж, тайван ажлаа хийх боломжоор хангахгүй байна.  Мөн ажлын хэсгийн дүгнэлт хэт нэг талыг барьсан дүгнэлт гаргах вий гэхээс маш их болгоомжилж байна. Учир нь манай сургуулийн багш ажилчид болон эцэг эх, сурагчдын саналыг сонсож, дуу хоолойгоо хүргэх боломж  олгоогүй.

 БЗД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байгаа сургуулийн өмнөх боловсрол эзэмших нийт хүүхдүүдийн ердөө 29% нь цэцэрлэгт хамрагдаж байгаа учир танай сургуулийн байрыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглахын тулд татан буулгаж байна хэмээн хэлсэн” 

Харин 136-р сургуулийг татан буулгаж 148-р сургуультай нэгтгэх талаар яригдаж байна. Хэдий 148-р сургууль 136-р сургуулийн нийт сурагчдыг хүлээн авах бүрэн боломжтой ч хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан төрийн өмчийн сургуулийг эцэг эх, багш сурагчдын эрхийг зөрчин байж гэнэтхэн татан буулгах болсон нь шударга бус зүйл юм.

Мөн тус сургуулийн захирал “Эрх бүхий албан тушаалтнууд 136-р сургуулийн багш ажилчдыг хохироохгүй гэж хэлсэн ч 148-р сургуулиас анги даасан 12 багшийг сурагчидтай нь авах боломжтой гэсэн. Манай нийт багш, ажилчдын нийт 40 хувьд л ажил санал болгож байна.  Харин 12 анги удирдсан багшийн 8 нь шилжиж ажиллана гэсэн бол 4 нь татгалзсан. Үүнээс үүдэн бүтэн 4 ангийн сурагчид ангийн багшаа солих асуудал тулгарч байна. Зөвхөн энэ гэлтгүй, багш, ажилчид, эцэг эх, сурагчдын асуудлууд цөөнгүй байна” хэмээн нэмж хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
629898
1 эможи

keyboard_arrow_up