Э.Оюунболд улсын арслан Ц.Содномдоржоор гурав давжээ

2021 оны 8 сарын 17

Arslan.mn
Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан 526 бөхийн барилдаан өчигдөр буюу наймдугаар сарын 16-нд Хүй долоо худагт эхэлж, хоёр даваа болж өнгөрсөн.

Өнөөдөр 512 бөхийн барилдаан гурвын даваанаас эхэлж байна. Ц.Содномдорж тэргүүтэй бөхчүүд улсын аварга Э.Оюунболдыг аварга цолтой барилдаж байгааг эсэргүүцэж, ам авахгүй гэсэн ч Э.Оюунболд улсын арслан Ц.Содномдоржийг амласан юм.Улмаар барилдаанд улсын аварга Э.Оюунболд улсын Арслан Ц.Содномдоржоор гурав давлаа. Xоёр бөх өмнө нь есөн удаа таарч байсан бөгөөд Ц.Содномдорж зургаа, Э.Оюунболд гурав давж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629892
1 эможи

keyboard_arrow_up