15 настай хүүхэд хиймэл нууранд живж амиа алджээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны хиймэл нууранд хоёр хүн живжээ. Тодруулбал, нийслэлийн онцгой байдлын алба наймдугаар сарын 15-ны 20:01 цагт хоёр иргэн нууранд осолдсон хэмээх дуудлагыг хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн албан хаагчид 27 км зам туулан 20:35 цагт ослын газар очиж нуурын мандал дээгүүр хоёр цаг гаруй эрэн хайх ажиллагаа явуулжээ. Гэвч цогцсыг олоогүй тул эрлийг түр зогсоосон аж. Харин наймдугаар сарын 16-ны 07:00 цагт эрлийн ажиллагааг дахин эхлүүлж 09:43 цагийн орчим 15 настай эрэгтэй, 11:50 цагт 36 настай эмэгтэйн цогцсыг тус тус гарган авчээ. Улмаар цогцосыг тус дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.