Дорнод аймагт LEXUS-450 маркын машин шатжээ
2021 оны 8 сарын 17
Орон нутагт суудлын хоёр автомашин шатжээ. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын дөрөвдүгээр багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг аймгийн онцгой байдлын газар энэ сарын 16-ны 18:45 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн албан хаагчид 18:49 цагт очиход Лексус-G450H маркын автомашин шатаж байсныг гурван минут ажиллаж унтраасан байна. Мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын наймдугаар багт Сонато-6 маркын автомашины хөдөлгүүр шатсан байна. Тодруулбал наймдугаар сарын 17-нд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг аймгийн онцгой байдлын газар хүлээн авч машины хөдөлгүүр хэсэгт ассан галыг есөн минут ажиллаж унтраажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
629880
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс