Хаягдал хайруулын таваг, шил, лааз зэргийг авна

2021 оны 8 сарын 17

Arslan.mn

Дахивар авах явуулын станцад хаягдал хайруулын таваг, шил (таггүй байх ёстой), хуванцар савнууд, хөнгөн цагаан лааз авах болжээ. “Хоггүй Монгол” ТББ-ын явуулын станц хотхонуудаар зочлон дахивар хог хаягдал цуглуулан, дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлдэг юм.     

Тэд долоо дахь удаа явуулын станц ажиллуулж энэ сарын 21-ний бямба гарагт Баянзүрх дүүрэг дэх Скай их дэлгүүрийн гадаа 12-18 цагийн хооронд дахивар хог авах юм байна.

Анхаарах:
Шил сэвгүй байх ёстой
Дахиварууд (цаас, хайрцагнаас бусад) цэвэрхэн байх
Мөнгөлөг гялгар уутнаас бусад бүх гялгар уут авна.
Уутыг шошгоноос нь салгаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
629864
12 эможи

keyboard_arrow_up