ТАНИЛЦ: Улаанбаатар хот дахь элсэлтийн ерөнхий шалгалт авах газруудын байршил
2021 оны 8 сарын 16
Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 19-22-ны өдрүүдэд болно. Улаанбаатар хот дахь "Элсэлтийн ерөнхий шалгалт"-ын төвүүдийн байршлын мэдээллийг хүргэж байна.
ЭЕШ-ын шалгуулагчид шалгалтад дараах бичиг баримттай ирнэ:
- Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл оршин сууж буй орон нутгийн засаг даргын гарын үсэгтэй лавлагааг төрсний гэрчилгээний хамт авч ирнэ/
- Бүртгэлийн хуудас / https://eyesh.eec.mn/profile/login холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан "Шалгуулагчийн булан"-аар нэвтэрч хэвлэж авна. Энэ оны төгсөгчид сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгч болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан тул гарын үсэг, тамга даруулах шаардлагагүй /
- Суудлын хуваарь / https://eyesh.eec.mn/profile/login холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан "Шалгуулагчийн булан"-аар нэвтэрч суудлын хуваарь хэсгээс хэвлэж авна уу /
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
“ЭЕШ-ын шалгуулагч та халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, халдвараас сэргийлээрэй. Мөн эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан, болзошгүй эрсдэлээс хамгаалаарай” гэж Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулав.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
629859
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс