Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хурал болж өндөрлөлөө

2021 оны 8 сарын 16

Arslan.mn

Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хурал өнөөдөр буюу наймдугаар сарын 16-ны өдөр боллоо. Сайдын шуурхай хуралд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Төрийн захиргаан удирдлагын газрын дарга Б.Баярсайхан болон яамны газрын дарга нар, харьяа газар, агентлагийн дарга цахимаар оролцов.

Хуралд өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлуудыг тайлагнаж, тайлангийн дагуу холбогдох чиглэлүүдийг өгчээ. Тодруулбал, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал, Орон сууцжуулах төсөл , хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцыг нарийвчилсан судалгаатай гаргаж өгөхийг үүрэг болголоо.

Мөн Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цахимжуулалт нь авилгын индексийг бууруулахад чухал нөлөө үзүүлж байгааг онцолсон юм. Цахимжуулалтад барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт засвар үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагууд, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах , Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах зэрэг багтсан юм. Мөн цахимжуулалтын Мэдээллийн нэгдсэн санд 7897 аж ахуйн нэгж байгууллагын 31820 инженер, технкийн ажилтны баталгаажсан мэдээллэл багтаад байгаа юм. Ингэснээрээ салбарын үйл ажиллагаанд түргэн, шуурхай, ил тод найдвартай байдал бий болж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629858
0 эможи

keyboard_arrow_up