Баян-Өлгий аймагт 10 хүнээс ДЕЛЬТА ВИРУС илэрчээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1061 хүнээс халдвар илэрснээс 116 нь Баян-Өлгий аймгаас илэрчээ. Эдгээрээс нийт 10 хүнээс корона вирусний дельта хувилбар бүртгэгдсэн байна. Мөн нэмж зургаан хүний шинжилгээнээс дельта хувилбар илэрсэн эсэхийг нягталж байгаа аж.
Баян-Өлгий аймгийн хэмжээнд ковид - 19-ийн тархалт улсын дунджаас өндөр, мөн мэргэжлийн байгууллагуудын салбар дундын багийн хийсэн тав дахь удаагийн эрсдэлийн үнэлгээгээр хүн амын дунд тархах халдварын эрсдэл “Маш өндөр эрсдэлтэй” гэж үнэлэгдсэн байна. Иймд тус аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн өглөөний 06.00 цагаас эхлэн 8 дугаар сарын 24-ний өдрийн 23.00 цаг хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг түр зогсоож, нийслэл болон бусад аймгаас ирэх хөдөлгөөнийг хаагаад байгаа юм.