Н.Түвшинбаяр, Э.Энхбат нарт холбогдох хэргийн зургийг олон нийтэд дэлгэв
Олимпийн аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, биед хүнд гэмтэл учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдоод буй. Өдгөө Э.Энхбат БНСУ-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл ухаан ороогүй байгаа юм.
Хэрэг гарах өдөр /2021.04.02/ Н.Түвшинбаяр, Э.Энхбат, Д.Эрдэнэбат, Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэ, иргэн Г нар хамт байжээ. Тэд нэлээд архи уун, согтож. Э.Энхбат начин, иргэн Г нарыг тамхи татахаар түр гарсан хойгуур Д.Эрдэнбат Н.Түвшинбаярт “Энхбат ойрд их том байна аа. Чи жаахан хүмүүжүүлнэ байгаа. Наадахаа хүмүүжүүлэх цаг нь болж” гэх мэтээр нэлээд шургаж, хоёр найзын дунд яс хаясан гэж зарим эх сурвалж мэдээлж буй. Мөн тус хэрэг явдал Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд байх “Зүчи” гэх зочид буудлын есөн давхарт байрлах С.ГалЭрдэнийн оффист болсон гэж зарим эх сурвалжууд мэдээлдэг. Тэгвэл өнөөдөр сошиал сүлжээнд нэгэн иргэн, Н.Түвшинбаярын Э.Энхбатыг зодсон хэргийн газрын зураг байж болзошгүй нэг материалыг олон нийтэд дэлгэжээ.