С. Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв барих байсан газрыг хувийн эзэмшилдээ ашиглажээ
УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв барих газарт хувийн өргөө барьсан хэмээн иргэд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт шаардлага хүргүүлж байна. Тухайн барилгын газар эзэмших хугацаа дуусгавар болж байгаа учраас "Шонхор" барилгыг зориулалтынх нь дагуу ашиглахыг шаардаж буй аж.
Иргэдийн төлөөл "С.Эрдэнийн хувьд орон нутгийн төсвөөр засмал зам тавьснаас авхуулаад хийсэн увиагүй үйлдлүүд олон бий. Ардчилсан намын төв байр болох Шонхор таур барилгыг анх тусгай хэрэгцээт хүмүүсийг хөгжүүлэх төв байр болгох гэж байсан. Тиймээс ч тухайн үеийн хотын дарга газрын зөвшөөрлийг өгч байв.
Бидний хувьд улс төржөөгүй, сонирхол ч байхгүй. Тусгай хэрэгцээт хүмүүс бидэнтэй нэгдэж байгаа. Шаардлагад хугацаа байхгүй, үр дүнд хүртлээ явах болно. Бидэнд хувийн өш хонзон байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Удахгүй Шонхор таурын эхний хоёр давхарт тусгай хэрэгцээт хүмүүсийг хөгжүүлэх зориулалтаар ашиглах болно" гэв.