Хиймэл нуурт хоёр хүн осолдож, амиа алджээ

2021 оны 8 сарын 16

Arslan.mn

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, “Таван толгойн” гүүрний баруун талд хиймэл нуурт хоёр хүн осолдсон гэсэн дуудлагыг өчигдөр /08.15/ 20:01 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 27 км замыг туулан 20:35 цагт очиход оршин суугаа хаяг, нэр нь тодорхойгүй /36 настай, эмэгтэй/, /15 настай эрэгтэй/ нар нь тус хиймэл нуурт осолдсон гэсэн мэдээллийн дагуу нуурын мандал дээгүүр 2 цаг 25 минут эрэн хайх ажиллагааг зохион айгуулж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:04 цагт түр зогсоосон.

Өнөөдөр өглөө /08.16-ны өдрийн 07:00 цагт/ эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629835
0 эможи

keyboard_arrow_up