Хууль бусаар тарвага агнасан зөрчил илэрчээ

2021 оны 8 сарын 16

Тарвага хууль бусаар агнаж, худалдах зорилго бүхий зөрчил гарч байна. 

Ховд аймаг дахь Цагдаагийн газраас Жаргалант сумын нутаг дэвсгэрт тарваган тахал өвчин зөөвөрлөгдөн орохоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх арга хэмжээг эрчимжүүлж, улмаар хяналт шалгалтыг тасралтгүй зохион байгуулж байна.

Гэвч иргэд нойтон тарвагыг Жаргалант сум руу хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдэл гарч байгаа талаар Ховд аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ. 

Тодруулбал, 2021 оны наймдугаар сарын 14-ний өдрийн 02:00 цаг орчимд хулгайн замаар иргэн М.Ц, Б.Н нар өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 27 ширхэг нойтон тарвага тээвэрлэж,  Жаргалант сум руу орохыг завдсан үйлдлийг Замын цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн холбогдох мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д "Тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот тосгонд оруулахыг хориглох" тухай заасан байдаг. Иймээс тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, хууль бусаар тарвага агнах, худалдах, худалдан авах, тээвэрлэх зэргээс татгалзаж, сонор сэрэмжтэй байхыг мэргэжилтнүүд зөвлөлөө.  

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629827
0 эможи

keyboard_arrow_up