ОСНААУГ: Өнгөрсөн долоо хоногт 10239 дуудлага мэдээлэл ирснээс ус алдсан 1418 дуудлага бүртгэгджээ
2021 оны 8 сарын 16
Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/ нь хотын оршин суугчдыг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажилладаг юм.
Тэгвэл ОСНААУГ-ын Шуурхай удирдлагын төвд 2021 оны наймдугаар сарын 9 - 15-ны өдрүүдэд нийт 10239 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тухайлбал,
- Ус хангамж засвар үйлчилгээ - 1173
- Цахилгаан засвар үйлчилгээ - 1235
- Ус алдсан - 1418
- Халаалт - 0
- Хэрэглээний халуун усны - 423
- Хэрэглээний хүйтэн усны - 132
- Ариутгах татуурга - 546
- Мэдээлэл өгсөн – 4912
- Харъяа бус -177
Хэрэв та дээрх асуудлуудтай холбоотой дуудлага мэдээлэл өгөх бол ОСНААУГ-ын 70005454 дугаарт залгаж, засвар үйлчилгээ авах боломжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
629824
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс