Эхний ээлжид 666 айл газраа өмчилнө

2014 оны 7 сарын 25

Нийслэлийн ойролцоох зуслангийн газрыг өмчлүүлэх шийдвэрийн дагуу эхний ээлжид таван байршил дахь газрыг өмчлүүлэх ажээ. Үүнд Сүхбаатар дүүргийн XXV хорооны нутаг дэвсгэр, Ар хустайн зуслангийн айлуудын 366 га газрын 1478 айлын хашааны газар багтжээ. Мөн дүүргийн XX хороо Цээнэ зусланд 173 га газрын 666 айл газраа өмчилж авах эрхтэй болж байгаа юм.

Мөн Цолмон зуслангийн 391 га газрыг хамруулан одоо эзэмшиж байгаа 715 өрхөд газрыг нь өмчлүүлэх бол Жигжидийн зуслангийн өмчлөх асуудал түр хугацаагаар хойшилжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6298
0 эможи
keyboard_arrow_up