Нэгдүгээр хорооллын ард байрлах Замын цагдаагийн хэлтсийн баруун талаар хойш өгсдөг замыг түр хаана

2021 оны 8 сарын 13

Arslan.mn

Дулаан шугам сүлжээний засвар шинэчлэлтэй холбоотойгоор нийслэлийн зарим хэсэгт авто замын хөдөлгөөнийг хааж байгаа билээ.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, 1 дүгээр хорооллын арын зам буюу Замын цагдаагийн хэлтсийн баруун талаар хойш явдаг авто замыг 2021 оны наймдугаар сарын 15-ны 08:00 цагаас наймдугаар сарын 20-ны 23:00 цаг хүртэл хаахаар болжээ. 

Иймд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зөвлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629798
0 эможи

keyboard_arrow_up