Алга болсон хоёр настай хүүгийн цогцсыг “Цагаан чулуут” гэдэг газраас олжээ
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн “Хар-Усан тохой’’ гэдэг газарт өчигдөр өдрийн 16 цагийн орчимд 2 настай, эрэгтэй Г гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон бөгөөд Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс 2 км радиуст эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, гэрээс нь хойд зүгт 600 м-т “Цагаан чулуут” гэдэг газраас Г-ын цогцсыг олж, тус сумын цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
“2 настай Г гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон. Ингээд түүний цогцсыг Хожуул голоос олсон. Шувуунд шүүрүүлж, амь насаа алдсан гэдэг нь худал мэдээлэл. Г-ын гэр тус голын эрэг дээр зусаж байсан. Иймд тус харамсалтай хэрэг гарсан” гэсэн юм.