УНТЭ: “Эмнэлгийн ажилчидын баярын өдөр“-өөр ажил үүргээрээ бусдыгаа манлайлан ажилласан эмч, ажилчидаа шагнаж, урамшууллаа

2021 оны 8 сарын 13

Arslan.mn

Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эмнэлгийн ажилтны баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ өдрийг тохиолдуулан Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн хамт олон хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлан ажилласан эмч, эмнэлгийн ажилчидаа шагнаж урамшууллаа.

Arslan.mn

Үйл ажиллагааг нээж УНТЭ-ийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ "УНТЭ-ийн эмнэлгийн ажилчиддаа баярын мэнд хүргэе. Бидний хувьд эмнэлгийнхээ борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажилласны хүчинд энэ сарын 1-ний өдрөөс эхлэн нийт ажилчидынхаа цалинг 20 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд оны эцэст болон 2022 оны эхний хагаст гэхэд цалин, урамшууллаа 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.

Коронавирусийн цар тахлын хүнд хэцүү цаг үед эмч, эмнэлгийн ажилчид маань эмнэлгийн үндсэн тусламж үйлчилгээг хэвийн, ямар нэг доголдолгүй иргэдэд хүргэх тал дээр маш их хичээж ажилласан. Энэ их ачааллыг дааж, хамгийн хүнд хэцүү ачааг нуруундаа үүрэлцэж байгаа эмнэлгийн ажилчиддаа талархал илэрхийлье.  

Arslan.mn

Чих хамар хоолой судлал, мэс заслын тасгийн эрхлэгч Л.Бямбасүрэн: 

Миний хувьд анх 26 жилийн өмнө УНТЭ-т чих хамар хоолойн чиглэлээр магистрантурт сурах завшаан тохиолдож, хамгийн анх энэ эмнэлгийн үүдийг татаж байлаа. Чих хамар хоолойн алтан үеийн эмч нарын нэг болох АШУ-ны доктор, профессор Монгол Улсын Гавъяат эмч н.Шагдар багшийнхаа удирдлаган дор суралцаж төгсөөд энэ эмнэлэгтээ түүнээс хойш тасралтгүй ажиллаж байна. Аливаа хүн амжилт гаргахад өөрийн сонгосон мэргэжилдээ дуртай байхаас гадна баг хамт олон маш хол замд хөтлөх хүч нь болж байдаг. Тиймээс би өнөөдөр баг хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. 

Arslan.mn

Энэ үеэр ажил үүргээрээ бусдыгаа манлайлан ажилласан хүмүүсээ шагнаж урамшууллаа. Үүнд:  
  • Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Чих хамар хоолой судлал, мэс заслын тасгийн эрхлэгч Л.Бямбасүрэн,
  • Алтангадас одонгоор Урологи-Андрологийн төвийн ахмад ажилтан С.Лхагважав,
  • Хөдөлмөрийн хүндэт медалиар Эмнэлзүйн албаны статистик нэгжийн бага эмч П.Энхтуяа нар шагнагдсан юм. 

Үүнээс гадна Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтанаар Нүд судлал, мэс заслын тасгийн их эмч Д.Сайнбилэг, Хэрх үе судлал, үе сэргээх төвийн сувилагч Д.Ундрал, Ерөнхий мэс заслын тасгийн үйлчлэгч П.Бямбажав, тус тасгийн үйлчилэгч Д.Мэндбаяр, Уламжлалт эмчилгээний тасгийн сувилагч Д.Ариунсан нарын 11 ажилтан, Эрүүл мэндийн яамны жуух бичгээр 17 ажилтанг шагнасан юм. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629795
0 эможи

багш
2021-08-14 13:14
Баяр хүргэе
Gold
2021-08-13 15:17
Хишгээ маань мундаг менежер болжээ. Баярын мэнд хүргэе.
keyboard_arrow_up