Өнөөдөр 1453 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барлаа
2021 оны 8 сарын 13
Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагт нийт 1453 /Нийслэлд 343, орон нутагт 1110/ хүнээс халдвар илэрч 2 хүн нас баржээ. Нийт нас баралт 871 боллоо.
Нас барсан хүмүүсийг насны бүлгээр ангилбал 61-80 насны 1, 80-аас дээш насны 1 хүн байна.
Одоогоор нийт 8886 хүн хэвтэн эмчлүүлж байгаа дунд 1590 хүүхэд, 230 жирэмсэн эх байна. Харин гэрийн хяналтад 8036 хүн байна.
Сүүлийн 24 цагт 1960 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Орон нутагт илэрсэн 1110 тохиолдлын 276 нь Баян-Өлгий, 118 нь Ховд аймагт бүртгэгджээ.
Одоогоор улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 2,213,422 хүн, хоёрдугаар тунд 2,011,158 хүнийг хамруулаад байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
629789
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс