Загасанд яваад сураггүй алга болсон иргэнийг хайж байна
2021 оны 8 сарын 13
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хөшөөт багийн “Ховд голын гүүр” гэдэг газарт загасчилж явсан иргэн энэ сарын 12-ны өдрийн 14:00 цагийн орчимд сураггүй болжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид энэ сарын 13-ны өдрийн 07:00 цагаас 25 настай иргэн А-г эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Эрлийн явцад Ховд голын эргээс иргэний авч явсан загасны уурга, хутга, уут, барьсан загас зэргийг олжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
629788
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс