Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагааг есдүгээр сард эхлүүлнэ

2021 оны 8 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Францын төрийн сангийн зээлийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран агаараас аврах ажиллагааны анги нэгж байгуулах төслийг хэрэгжүүлж буй.

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр тус төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр анги байгуулах бэлтгэл ажлын явцыг шалгав.

Төслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад нисэх хүчний нэгж шинээр байгуулан, нисдэг тэрэгний 12 нисгэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх 3 эмчийг сургаж дадлагажуулж байна.

Мөн Агаараас эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх үйл ажиллагаанд зориулан тоноглогдсон Airbus EC-145 T-1 загварын 3 нисдэг тэрэг, нисэгч нарыг сургах бага оврын 1 нисдэг тэрэг, симулятор нийлүүлж, нисдэг тэрэг байрлах ангарыг байгуулаад байна.

Францын “Хэли-Юнион” компаниас нийлүүлж буй эхний ээлжийн “Airbus ЕС-145” загварын түргэн тусламж, авран хайх ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон хоёр нисдэг тэргийг инженер техникийн баг угсарч дуусжээ.

Ирэх арваннэгдүгээр сард дахин нэг нисэх тэрэг оруулж ирэх юм.

Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа уг төслийг амжилттай, үр дүнтэй эрчимжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч ажиллаж буйг Шадар сайд дуулгаад, Коронавирусний халдвараас шалтгаалан гэрээнд заагдсан ажлууд хугацаа алдаж буй ч нисгэгчдийг сургаж дадлагажуулах гэрээг сунган аюулгүй байдлыг бүрэн хангуулахад хяналт тавьж ажиллана гэдгээ хэллээ.

Тэрбээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагааг ирэх eсдүгээр сард эхлүүлэх бэлтгэл ажлыг хийж, хамтарсан туршилтын нислэгүүдийг үйлдэх нөхцөл боломж бүрдүүлэхийн тулд шаардлагатай бүх шатны арга хэмжээ авахыг ОБEГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд даалгалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629785
0 эможи

Иргэн
2021-08-13 13:47
дарга нар нь авч унаад иргэдэд нь олдохгүй дээ
keyboard_arrow_up