ТАНИЛЦ: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

2021 оны 8 сарын 13

Arslan.mn

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 19 цэгт ажиллана.

Эдгээр цэгт 48 багийн 325 эмч, ажилтан ажиллаж, 5,007 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр уг вакцины I тунг 1,224, II тунг 2,560 буюу нийт 3,784 иргэн хийлгэжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,097,760 иргэн I тунд, 999,217 иргэн II тунд хамрагдаад байна.

Мөн нийт 2,239 жирэмсэн эх, 12-15 насны 35,723, 16-17 насны 17,688 хүүхэд тус тус II тунд хамрагсан хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн мэдээлэл:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629775
0 эможи

keyboard_arrow_up