Гала хамтлагийн гишүүн Г.Болороогийн нөхөр ТААЛАЛ ТӨГСЖЭЭ

2021 оны 8 сарын 12

Arslan.mn

Хуучин “Гала” хамтлагийн гишүүн Г.Болороогийн нөхөр болох Эрдэнэс Монгол компанийн дэд захирал Л.Хосбаяр өвчний улмаас таалал төгсжээ.

Болороо нөхөртэйгөө “Гала” хамтлагт байхдаа танилцсан гэдэг. Хосоогийн ээж хуримын хувцас, гоёлын даашинзны прокат ажиллуулдаг гэдгээрээ олонд алдартай. Гала-гийн Болороо, Ану хоёр гоёлын даашинз түрээслэх гэж очиход нь Хосоо ирээдүйн эхнэрээ анх харж байжээ. Харин Гала хамтлагийг тарангуут Хосоо харж явдаг бүсгүй болох Г.Болороог гэргийгээ болгож авсан юм. Түүний нөхөр Хосбаярыг ойр тойрных нь хүмүүс гэр бүлдээ халамжтай, хөдөлмөрч залуу хэмээн үнэлдэг байжээ. Гэр бүл болон төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
2
wow an post
3
yay an post
3
sad an post
70
ouch an post
7
confuse an post
9
angry an post
3
629762
101 эможи

Зочин
2021-10-24 01:43
Хүн хулхидаж мөнгө луйвардаад байхаар нас нь богинодог юм даа. 3.5 сая доллар цувчуулж цусалсан даа.
Зочин
2021-08-13 11:37
Мундаг залуу залуугаараа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ . Ум ма ни бад мэ хум.
зочин
2021-08-13 00:17
залуугаараа явлаа даа хөөрхий харамсалтай юмаа
keyboard_arrow_up