Ирэх хичээлийн жилд 1-5 дугаар ангийн 381 мянган сурагч ҮДИЙН ХООЛ хөтөлбөрт хамрагдана

2021 оны 8 сарын 12

Arslan.mn

2021-2022 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангийн 381 мянган сурагч “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдана. УИХ-аас ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийг өнгөрсөн онд баталсан билээ. Уг хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс бага ангийн сурагчдыг Үдийн хоолны үйлчилгээнд хамруулж, тэдний нас биеийн онцлогт тохирсон эрүүл, шим тэжээллэг хоол хүнсийг тэнцвэртэйгээр хүргэх боломж бүрдлээ.

Засгийн газрын өчигдрийн /2021.08.11/ хуралдаанаар "Үдийн цай" хөтөлбөрийг Үдийн хоол болгоход нэг хүүхдэд ногдох зардал 900 төгрөг байсныг 1500 болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргав.

“Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр аймаг, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтэст сургууль, цэцэрлэгийн хүнсний асуудал хариуцсан мэргэжилтэн ажиллана хэмээн БШУЯ-наас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629756
0 эможи

keyboard_arrow_up