ТЦА: Гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч, автомашинд мөргүүлэх тохолдол нэмэгджээ
Нийслэл хотод явган зорчигч нар зам хөндлөн гарахдаа замын хөдөлгөөний дүрмийг баримтлахгүй замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч эрсдэлтэй байдал үүсгэн автомашинд мөргүүлэх тохиолдол ихэсч байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
2021 оны 08 дугаар сарын 11-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 327 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 222 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 7 хүн гэмтэж, орон нутагт 3 гэмтэж, 1 хүний амь хохирсон.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Нийслэлд:
- Гэмтсэн хүн:
- Явган зорчигч-5
- Жолооч-1
- Зорчигч-1
- Ослын хэлбэр:
- Гарцгүй-5
- Гарцтай-1
- Хоёр автомашин мөргөлдөх-1
- Гэмтсэн хүн:
- Орон нутаг:
- Гэмтсэн хүн:
- Жолооч-2
- Зорчигч-1
- Ослын хэлбэр:
- Онхолдох-2
- Мотоциклт-1
- Гэмтсэн хүн:
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил:
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 72 зөрчил илрүүлсний нийслэлд 43, орон нутагт 29 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.