Зүүн 4 замын уулзварыг өнөөдрөөс түр хаана

2021 оны 8 сарын 12

Arslan.mn

Зам засвар, хучилтын ажилтай холбоотойгоор Зүүн 4 замын уулзварыг өнөөдрөөс /08.12/ эхлэн дөрвөн хоногийн хугацаатай түр хаана.

Засварын ажлаар авто замын хашлага солих, инженерийн байгууламжийн худгуудын өндрийн түвшнийг тохируулах, авто замын зорчих хэсгийг асфальт-бетоноор хучих болон хэвтээ тэмдэглэгээний ажлуудыг хийнэ. Засварын ажил үргэлжлэх хугацаанд замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах бөгөөд холбогдох байгууллагуудад хүргүүлэн, хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх аж.

Өнөөдөр буюу наймдугаар сарын 12-ноос наймдугаар сарын 16-ны 23:00 цаг хүртэл Зүүн дөрвөн замын уулзварын хөдөлгөөнийг  хязгаарлан, засвар шинэчлэлтийн ажил хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629737
0 эможи

keyboard_arrow_up