Манай улс өчигдөр Файзер вакцины 117,000 тунг хүлээн авчээ
2021 оны 8 сарын 12
Манай улс өчигдөр Файзер вакцины 117,000 тунг хүлээн авчээ. Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2.5 сая Файзер/Биотек вакцины нийт 822,510 тунг хүлээн аваад байна.
НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын Элчин сайдын яамын хооронд байгуулсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2.35 сая тун вакцины худалдан авалтыг санхүүжүүлж байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
629736
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс