Вакцинжуулалтын цэгүүдэд ажиглалт болон хүлээлгийн өрөө хүрэлцээгүй байна

2021 оны 8 сарын 12

Arslan.mn

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас цаг үеийн мэдээлэл хүргэж байна.

Халдваргүйжүүлэлт:

Улсын хэмжээнд нийт 172 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 28.970 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 243 объектын 71.552 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Үүнээс Улаанбаатар хотод 83 обьектын 18.340 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллалаа.

Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй байна.

Вакцинжуулалт:

Нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт байрлах вакцинжуулалтын цэгүүдэд хяналт шалгалт хийхэд ажиглалт болон хүлээлгийн өрөө хүрэлцээгүй, яаралтай тусламжийн эмч, ажилтан, тоног төхөөрөмж дутуу, шар бүсийг зохион байгуулаагүй, аюултай хог хаягдал түр хадгалах өрөөгүй, хүн хоорондын зай барих тэмдэг, тэмдэглэгээгүй зэрэг дутагдал илэрчээ. Иймд зөрчлийг арилгуулахаар мэргэжил арга зүйгээр хангав.

Мөн Сүхбаатар дүүргийн вакцинжуулалтын цэгт вакцинд хамрагдах иргэд гүйцэд ирээгүй тул задалсан 5 хүн/тун Файзер вакциныг устгалд оруулсан байна. Коронавирусийн эсрэг вакцин нь үйлдвэрлэгч, нэр төрөл, савлагаанаас хамааран 1, 6, 10 хүн/тун зэргээр савлагдсан байдаг. Иймд дахин энэ төрлийн дутагдал гаргахгүй байх үүднээс тодорхой тооны иргэд цугласны дараа вакцины савлагааг задлаж, вакцинжуулалт хийхийг зөвлөлөө.

Вакцинжуулалтын цэгүүдэд хувийн хамгаалах хэрэгсэл, халдваргүйжүүлэлтийн бодисийн нөөц хангалттай, дархлалын дараа урвал хүндрэл гараагүй байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо:

Улсын хэмжээнд авто замын шалган нэвтрүүлэх постод 309 байцаагч ажиллаж нийт 6,315 авто машинаар нэвтэрсэн 14,365 иргэнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө.

Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор /2021.08.10-ны 17:00 цагийн байдлаар/  хот руу орох чиглэлд 555 тээврийн хэрэгслээр 1092 зорчигч, хотоос гарах чиглэлд 781 тээврийн хэрэгслээр 1465 зорчигч нэвтэрсэн байна.

Хилийн хяналт шалгалт:

Улсын хилээр орсон 925 тээврийн хэрэгсэл, 1129 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийн нэвтрүүлж, улсын хилээр гарсан 852 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, хяналт тавьж, 1118 зорчигч, жолоочид эрүүл мэндийн тандалт хийв.

Лабораторийн мэдээлэл:

2021.08.10-ны өдөр улсын хэмжээнд МХБ-ын харьяа 25 лабораторид 209 дээж шинжилгээнд ирж, 148 дээжийн шинжилгээний хариу гарчээ. Шаардлага хангаагүй 4 дээж байна.

Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт:

Нийслэлд 561 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хяналт шалгалт хийж 33 зөрчил илрүүлэн 24 буюу 72.7 хувийг газар дээр нь арилгуулав.

Илэрч буй зөрчил дутагдлыг дурдвал:

Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн -22
Тусгай нөхцөл шаардлага зөрчсөн – 3
Цаг хэтрүүлэн ажилласан – 1
Тусгай зөвшөөрөл, батламжгүй үйл ажиллагаа явуулсан – 4
Гар дээрээс согтууруулах ундаа худалдаалсан – 3

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629735
0 эможи

keyboard_arrow_up