ОСНААУГ: Өнгөрсөн долоо хоногт 10202 дуудлага мэдээлэл ирснээс ус алдсан 999 дуудлага бүртгэгджээ
							 2021 оны 8 сарын 11						
						
					
Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/ нь хотын оршин суугчдыг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажилладаг юм.
Тэгвэл ОСНААУГ-ын Шуурхай удирдлагын төвд 2021 оны наймдугаар сарын 2-8-ны өдрүүдэд нийт 10202 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тухайлбал,
- Ус хангамж засвар үйлчилгээ - 999
 - Цахилгаан засвар үйлчилгээ - 1241
 - Ус алдсан - 1295
 - Халаалт - 0
 - Хэрэглээний халуун усны - 189
 - Хэрэглээний хүйтэн усны - 207
 - Ариутгах татуурга - 537
 - Мэдээлэл өгсөн – 5304
 - Харъяа бус -204
 
Хэрэв та дээрх асуудлуудтай холбоотой дуудлага мэдээлэл өгөх бол ОСНААУГ-ын 70005454 дугаарт залгаж, засвар үйлчилгээ авах боломжтой.

										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
							
								
								
								
								629714
								
								
							0 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
