Б.НАНДИНЦЭЦЭГ: Н.Түвшинбаяраа теннис тоглоод жаргаад явахынхаа оронд нөхрийн минь эмчилгээний төлбөрийг ТӨЛ!!!

2021 оны 8 сарын 11

Arslan.mn

Олимпын аварга, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдож, түүнийг Хан-Уул дүүргийн  прокурорын газраас хяналт тавьж байгаа билээ. 

Тэгвэл Улсын өсөх идэр начин Э.Энхбатын эхнэр өнөөдөр цахим хуудсандаа Н.Түвшинбаяр юу ч болоогүй мэт хүүхдүүдтэйгээ тоглоод явж байгаа нь үнэхээр тэр хүний мөн чанарыг харуулж байна хэмээн пост оруулжээ.

Тэрээр "Түвшинбаяр теннес тоглоод хүүхдүүдээ эрхлүүлээд юу ч болоогүй мэт явж байхад миний гурван хүүхэд өдөр бүр бурханаас аавыгаа ухаан орохыг, хөл дээрээ босохыг чин сэтгэлээсээ уйлаад гуйгаад бяцхан биендээ байхгүй тэвчээр, ухааныг гаргаж, аавыгаа video call хийж хараад аав минь одоо болоод ирээч гэж гуйгаад ээжийгээ уйлахаар нулимсийг минь арчиж, аргадаж байгаа үрсээн хараад шүд зуугаад аль болох сайхан зүйл бодож өдөр хоногийг өнгөрүүлж байна. Яагаад хүний муу нь жаргаж, хүний дээд сайн хүн нь зовж байх ёстой гэж. Миний хань бол хорхойд ч хоргүй, хавь ойрын бүх хүнд түшиг болдог сайн залуу. Заримдаа гомдох л юм. Та нарт үнэнийг хэлбэл нүд нь орой дээрээ гарна даа. Теннис тоглож зугаацаж явахаар ханийн минь эмчилгээний төлбөрийг цаг тухайд нь хурдан төлнө үү. Цааш дамжуулаад хэлээрэй. Намайг Viber-таа блок хийсэн бололтой. 

Бид зөвхөн эмчилгээний төлбөрөө л нэхэж байна. Цаана нь өчнөөн зүйлс золиослогдож байгааг ухаарах ухаан даанч байхгүй л дээ. Сайхан ирээдүйн төлөө хичнээн зүтгэж, хичээж, хэнээс ч дутахгүй аз жаргалтай амьдарч байсан сайхан амьдралаа үгүйлж байна. Би ханийнхаа төлөө бүхнийг хийнэ. Үнэн зөвийг олтлоо явна. Хэрэг хийсэн хэрэгтэнгүүд юу ч болоогүй мэт зугаацаж явж байгаа ч та нарыг бидэнд учруулсан энэ их зовлон шаналалыг хэд дахин хөх тэнгэр амсуулах цаг ирнэ ээ." хэмээн постолжээ. 

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
angry an post
2
629710
8 эможи

irgen
2021-08-12 04:31
udahgui tuvshuu g umiurch hiisen zuiliin martaaj iuchlah bhoo
Зочин
2021-08-11 19:11
Женкогийн бөгс долоогч арай л мөсгүй байна шүү
b
2021-08-11 14:09
baildaachdeee
keyboard_arrow_up