Хар тамхи хэрэглэсэн үедээ машин барьж явсан этгээдийг саатуулжээ

2021 оны 8 сарын 11

Arslan.mn

Хар тамхи хэрэглэсэн үедээ машин барьж явсан этгээдийг цагдаагийн алба хаагчид саатуулжээ.

Тодруулбал, өчигдөр “Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, Энэтхэг Улсын элчингийн урд төв зам дээр Toyota Crown маркийн тээврийн хэрэгслийн жолооч мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн байна” гэсэн мэдээлэл цагдаад иржээ.

Мэдээллийн дагуу шалгахад тус автомашиныг жолоодож явсан Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд суух 26 настай эрэгтэй мансууруулах төрлийн эм, бэлдмэл хэрэглэсэн байдалтай байжээ.

Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629694
1 эможи

keyboard_arrow_up