Баянбүрдийн тойрог, зүүн дөрвөн замын уулзварын засварын ажил маргааш эхэлнэ

2021 оны 8 сарын 11

Arslan.mn

Авто замын эвдрэл гэмтэл болон шугам сүлжээний засвартай холбоотойгоор зарим хэсгийн хөдөлгөөнийг хааж, засварын ажил хийж байгаа билээ. 

Өнөөдрийн 22:00 цагаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимпын гүүрнээс Их наяд плазагийн урд зам хүртэл 0.5км дулааны шугамын барилга угсралтын ажлыг эхлүүлж, наймдугаар сарын 12-ны 06:00 цаг хүртэл хийнэ. Энэ хугацаанд тухайн автозамын хөдөлгөөнийг хаана.

Иймд жолооч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөнд оролцохыг  Нийслэлийн Замын хөдөлгөөнийг төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газараас зөвлөж байна. 

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойргийн зам засварын ажлыг 2021 оны наймдугаар сарын 12-ны 23:00 цагаас наймдугаар сарын 15-ны өдрийн 07:00 цаг хүртэл хийж гүйцэтгэх тул жолооч та бүхэн бусад замыг сонгон, автозамын тэмдгийн дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

Зүүн дөрвөн замын уулзварын засвар маргааш /2021.08.12/ 23:00 цагаас наймдугаар сарын 16-ны 23:00 цаг хүртэл үргэлжилнэ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Зүүн дөрвөн замын уулзварын зам засварын ажлыг 2021 оны наймдугаар сарын 12-ны 23:00 цагаас наймдугаар сарын 16-ны 23:00 цаг хүртэл хийнэ.

Иймд жолооч та бүхэн доорх зураглал, тэмдгийн дагуу бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөдөлгөөнийг төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
629688
2 эможи

keyboard_arrow_up