Жуулчны визийн ангиллыг ЦАХИМААР АВАХ боломжтой болжээ

2021 оны 8 сарын 10

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын виз олгох журам”-ыг шинэчлэн баталлаа. Тус журам шинэчлэгдсэнээр Монгол Улсын визийн ангиллуудыг төрөлжүүлж, нийт 64 ангиллын виз олгохоор болж байна. Тодруулбал, Соёл, урлаг, Спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, Контент бүтээх, Импортын ачаа болон зорчигч тээвэрлэх, Хил орчмын өдрийн аялал жуулчлалаар зорчих, дамжин өнгөрөх, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах гадаадын иргэнд олгох шинэ төрлийн визийн ангиллууд нэмэгджээ.  

Ийнхүү визийн ангиллыг зорилго бүрээр нь нарийвчилж, тодорхой болгосноор гадаадын иргэн Монгол Улсын виз авах хүсэлтээ үнэн, зөв мэдүүлэх, өөрийн зорилгодоо нийцсэн визээр зорчих боломж бүрдэж байна. Түүнчлэн “Монгол Улсын виз олгох журам”-аар виз олгох байгууллагын бүрэн эрхэд зарим төрлийн өөрчлөлт орсон. Тухайлбал, Гадаад харилцааны яамнаас олгож байсан B буюу бизнес ангиллын 30 хүртэлх хоногийн виз нь K1 болон өөрчлөгдөж, тус ангиллын визийг Гадаадын иргэн, харьяатын газар олгохоор болсон бол J буюу жуулчин ангиллын виз K2 болж өөрчлөгдөн уг виз болон хил орчмын жуулчинд олгох 3 хүртэл хоногийн визийг Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар олгохоор зохицуулжээ.

Үүнээс гадна Монгол Улсын визийг цахимаар олгох зохицуулалтыг шинээр тусгаж, эхний ээлжид жуулчин /K2/, соёл, урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцох, кино, контент бүтээх /K4/ болон дамжин өнгөрөх /K6/ визийн ангиллыг цахимаар авах боломжтой боллоо. Уг цахим визийн мэдүүлгийг Гадаадын иргэн, харьяатын газар https://evisa.mn/main сайтаар хүлээн авч, гурав хүртэл хоногт багтаан шийдвэрлэх юм.  Мөн тус журмаар визийн зөвшөөрлийн хүчинтэй хугацаа, виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд дахин хүсэлт гаргах хугацаанд тус тус өөрчлөлт орсон байна. Тухайлбал, Баримт бичгийг хуурамчаар бүрдүүлэн худал мэдүүлсэн тохиолдол визийн зөвшөөрөл олгохоос татгалзаж 30 хоногийн дараа дахин виз мэдүүлэх эрхтэй байсныг 180 хоног болгон өөрчилжээ. Тус шинэчилсэн журмыг наймдугаар сарын 16-наас мөрдөж эхэлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629658
0 эможи

keyboard_arrow_up