ГХЯ: БНХАУ-тай хийсэн хэлэлцээрийн үр дүнд Гашуун Сухайтаар гарах машины тоо тогтмол нэмэгдсэн

2021 оны 8 сарын 10

Arslan.mn

БНХАУ-ын Тяньжин боомтын ачаа тээврийн талаар ГХЯ-аас мэдээлэл өглөө.

Энэ үеэр "БНХАУ-ын Тяньжин боомт дээр өнөөдрийн байдлаар 4378 Монгол улсын импортын чингэлэг байна. МУ-ын Гадаад Харилцааны Яамны зүгээс Хятадын гадаад харилцааны яамтай энэ асуудлаар онцгой анхаарч ажиллаж байна.

Тээвэр зуучийн нэгдсэн холбоонд Коско компаниас Малайз, Тайланд, Сингапураас Тяньжины чиглэл дэх чингэлгийг авахгүй гэсэн мэдэгдэл ирсэн. Коско компани Монгол руу ирж байгаа чингэлгийг хүлээж авахгүй гэж хэлээгүй, харин зөвхөн Малайз, Тайланд, Сингапураас гаралтай ачаа барааг түр хугацаанд хүлээж авахгүй гэсэн. Одоогийн байдлаар Монголын тээвэр зуучийн нэгдсэн холбооноос Тяньжин боомт дахь бүх Монгол улсын чингэлгүүдийн дугаарийг боомтын удирдлагуудад хүргүүлээд байна. Тэгэхээр ойрын хугацаанд асуудал нааштайгаар шийдвэрлэгдэх байх гэсэн хүлээлттэй байна.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас дэлхий дахины эдийн засаг, тэр дундаа далайн тээврийн худалдаа нэлээдгүй зогсонги байдалд орсон. Гэхдээ энэ оноос ачаа бараа тээвэрлэлт бага багаар сэргэж байна. 

Манай Гадаад Харилцааны Яамны зүгээс Эрээн хот дахь Консулын газар, Хөх хот дахь ерөнхий Консулын газар мөн Бээжин хот дахь элчин сайдын яам ачаа бараа тээвэрлэлтийн ажилд бүгд онцгой анхаарч ажиллаж байгаа. Зам тээврийн яам болон тээвэр зуучийн нэгдсэн холбооноос ирүүлсэн хүсэлтийг тухай бүрт холбогдох газар хүргүүлж байна.

Долдугаар сарын 27-ны өдөр МУ-ын Гадаад Харилцааны Сайд Б.Батцэцэг БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван-И-тай Тяньжин хотноо уулзаж, албан ёсны хэлэлцээр хийсэн. Энэ хүрээнд үүсээд байгаа асуудлыг нааштайгаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан. Мөн хоёр орны худалдааг сэргээх хэрэгтэй байгаа талаар хэлэлцээр хийсний үр дүнд Гашуун Сухайтаар гарч байгаа машинуудын тоо сүүлийн өдрүүдэд тогтмол нэмэгдсэн.

Манай улсын хувьд Гашуун Сухайт, Ганцмодны экспортын боомт, Замын – Үүд дээр халдвар хамгааллын дэглэмийг сайтар хэрэгжүүлж, халдварын тоог буулгаж чадсан. Энэ нь ААН-үүдийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлөх байх.

Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар БНХАУ-ын төмөр замын корпорациудын удирдлагуудад Тяньжинаас татаж авч байгаа галт тэрэгний тоог нэмэгдүүлэх хүсэл тавьсан. Энэ асуудлыг ойрны 3 – 4 хоногт шийдвэрлэж жирийн дэглэмд оруулах байх гэсэн хүлээлттэй байна. Мөн Гадаад Харилцааны Дэд Сайд н.Мөнхжин, Зам Тээврийн Хөгжлийн Дэд Сайд  н.Бат-Эрдэнэ нар ажлын хэсэг байгуулж нягт хамтран ажиллаж байна. Энэ дөрөв дэх өдөр мөн гадаад харилцааны яам дээр асуудлыг шийдвэрлэхээр шуурхай ажиллах уулзалт зохион байгуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
629656
2 эможи

DR. PRADHAN
2021-08-10 13:21
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up