11 настай хүү мансууруулах бодис хэрэглэсэн эсэх болон сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлттэй үгүйг шалгалтаар тогтооно

2021 оны 8 сарын 10

Arslan.mn

Баянзүрх дүүргийн XIV хорооны нутаг дэвсгэрт  энэ сарын 7-нд бусдад олон удаа хутгалуулснаас болж 13 настай хүүхэд амиа алдаж, долоон настай хүүхэд хүнд гэмтсэн хэрэг гарсан. Хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хүүхэд 11 настай. Тухайн үед мансууруулах бодис хэрэглэсэн байсан эсэх болон сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлттэй үгүйг мөрдөн шалгалтаар олж тогтоох юм. Одоогийн байдлаар шалгалтын ажил дөнгөж эхэлж байгаа учраас шалтгааныг тодорхойлох боломжгүй байгаа юм.

Хэрэг үйлдсэн гэх бага насны сэжигтнийг цагдаагийн байгууллагын түр хамгаалах байранд аваад байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629637
0 эможи

keyboard_arrow_up