Туул голд сэлж байсан иргэн МОГОЙД хатгуулж нас баржээ
2021 оны 8 сарын 09
Туул голд сэлж байсан иргэн наймдугаар сарын 6-ны өдөр хортой могойд хатгуулж нас баржээ. Тус иргэн ХУД-ийн 15-р хороонд байрлах Маршалын гүүрний орчимд усанд сэлж байсан бөгөөд тухайн үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир тухайн үед могойд хатгуулснаа мэдээгүй бөгөөд нэг гар нь хавдаж улмаар ГССҮТ-д хүргэгдсэн боловч гарыг нь тайрахаас өөр сонголт үлдээгүй аж. Гэсэн ч хор бүх биеэр нь тархсан байсан учир өвчнөө даалгүй нас барсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
6
2
3
1
629619
15 эможи
sar
2021-08-09 15:38
usan dotor ni mogoi bsan gesen ug yumuu. todorhoi medeelel taviachee
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс