М.Анхцэцэг “Би ямар ч хандивын аян хүлээж авахгүй“ гэв

2021 оны 8 сарын 08

Arslan.mn

Спортын сэтгүүлч Ч.Амартүвшин хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийг байртай болгох "АЛТАН ОХИН" аяныг өрнүүлж, өчигдөр буюу наймдугаар сарын 7-ны өдөр эхлүүлсэн билээ.

Тэгвэл тус хандивын аяныг тамирчин бүсгүй дэмжихгүй байгаагаа илэрхийлж цуцалж буйгаа цахим хуудастаа нийтэлжээ.

Тамирчин М.Анхцэцэг “Сайн байна уу? Хөдөө явж байгаад хальт сүлжээ ороод хартал хандивын аян эхэлжээ. Би өөрөө хүсээгүй болохоор энэ постыг устгуулж энэ аяныг зогсоолоо.  Дэмжиж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Дараа дараагийн удаа иймэрхүү зүйлийг заавал надаас зөвшөөрөл авч байж нийтэлнэ үү. Олон хүнд хүргээд өгөөрэй ямар ч хандивын аян байхгүй шүү” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629567
0 эможи

keyboard_arrow_up