Хилчин Т.Рэнцэнбадам ТАВАН ӨДӨРТ 145 км гүйжээ
2021 оны 8 сарын 08
Хилийн 0108 дугаар ангийн спортын мастер, ахлах ахлагч Т.Рэнцэнбадам өмнөд хилээс умард хил хүртэл 1100 км-ын холын гүйлт хийж байгаа билээ.
Тэрбээр 2021 оны наймдугаар сарын 6-ны өдрийн байдлаар тав дахь өдрөө нийт 145 км замыг гүйж туулаад байгааг Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ. Т.Рэнцэнбадам дөрөв дэх өдрөө 115 км-ыг туулаад байсан юм.
Т.Рэнцэнбадам Дорноговь аймгийн Хилийн 0108 дугаар ангиас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын 652 дугаар тэмдэгт хүртэл нийт 1100 километрийг туулж, Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр бариандаа орохоор тооцжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7
13
2
629565
22 эможи
Зочин
2021-08-10 05:11
Хүний бүтээж туулсаныг дагах, хийсэнийг биш, тэс өөрөөр сэтгэсэн бол, ...монголчууд уйдамтгай ард түмэн шүү, кк
ханд
2021-08-08 17:08
одоо болимоор юм эмэгтэй хүн шүү дээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс