ТАНИЛЦ: Есдүгээр сарын ОЛОН УЛСЫН НИСЛЭГИЙН ХУВААРЬ
2021 оны 8 сарын 08
Иргэнийн нисэхийн ерөнхий газраас 2021 оны есдүгээр сард үйлдэх олон улсын нислэгийн хуваарийг гаргалаа. Цар тахлын үед хэрэгжүүлж буй халдвар хамгааллын үйл ажиллагаанаас хамаарч зарим нислэгийн цаг өөрчлөгдөх магадлалтай болохыг ИНЕГ-аас мэдээлжээ.
Есдүгээр сард МИАТ, Хүннү Эйр, Korean Air, Turkish Airlines, Asiana Airlines гэсэн агаарын тээвэрлэгчид долоон чиглэлд нислэг үйлдэнэ.
Мөн тусгаарлан ажиглах байр шаардлагагүй буюу вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон, халдвар аваад эдгэсэн зорчигч тээвэрлэн ирэх тохиолдолд агаарын тээвэрлэгчид УОК-ын Шуурхай штабаас нэмэлт нислэгийн зөвшөөрөл олгох боломжтой аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
629564
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс