Нийтийн тээврийн автобусанд тарваганы нойтон тулам тээвэрлэж явсныг илрүүллээ

2021 оны 8 сарын 06

Arslan.mn

Хяналт шалгалтаар нийслэлийн зүүн чандарлах төвийн шар бүсэд гар угаах нөхцөл хангагдаагүй, гар угаах уусмал нь хаяг шошгогүй, голомтын халдваргүйжүүлэлт хийх уусмалыг баримжаагаар найруулсан, халдвартай бүсийн ажилтан хөдөлмөр хамгааллын хувцсыг бүрэн өмсөөгүй зөрчлийг илрүүлэн арилгуулах арга хэмжээ авчээ.

Вакцинжуулалт:

Нийслэлийн дархлаажуулалтын хоёр цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж вакцинжуулалтын дараах урвал хүндрэлийг бүртгэх хуудасгүй, тандалтыг зааврын дагуу бүрэн гүйцэд хөтөлдөггүй, эрсдэлийг үнэлээгүй, яаралтай тусламж үзүүлэх хариу арга хэмжээний тоног төхөөрөмж, хэрэгсэл дутуу, мэргэшсэн эмчгүй зэрэг дутагдлыг илрүүлэн зарим нийтлэг зөрчлийг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйгээр ханган зөвлөн туслав.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо:

Улсын хэмжээнд авто замын шалган нэвтрүүлэх постод 310 байцаагч ажиллаж нийт 7,193 авто машинаар нэвтэрсэн 17,786 иргэнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө.

2021 оны наймдугаар сарын 3-ны 17:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор хот руу орох чиглэлд 530 тээврийн хэрэгслээр 1,198 зорчигч, хотоос гарах чиглэлд 708 тээврийн хэрэгслээр 1,596 зорчигч нэвтэрсэн байна.

Говь-Алтай – Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн автобусанд үзлэг хийж тарваганы нэг ширхэг нойтон тулам тээвэрлэж явсныг илрүүлэн ЗӨСҮТ-д хүлээлгэн өгсөн.

Хилийн хяналт шалгалт:

Улсын хилээр орсон 843 тээврийн хэрэгсэл, 1143 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийж 144 иргэнийг тусгаарлан ажиглалтад шилжүүлсэн. Улсын хилээр гарсан 773 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, хяналт тавьж, 855 зорчигч, жолоочид эрүүл мэндийн тандалт хийв.

Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 23 аж ахуйн нэгжийн 445.7 тн бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг хилийн хяналтад хамруулан нэвтрүүлж, Алтанбулаг боомтоор нэвтэрсэн 16 тир автомашины гадаргууд мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэн, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллав.

Лабораторийн мэдээлэл:

2021 оны наймдугаар сарын 5-нд улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллагын харьяа 25 лабораторид 283 дээж шинжилгээнд ирж, 657 дээжийн шинжилгээний хариу гарчээ. Шинжилгээгээр 7 дээж шаардлага хангаагүй байна.

Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт:

2021 оны наймдугаар сарын 5-нд нийслэлд 503 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хяналт шалгалтыг хийж 53 зөрчлийг илрүүлэн 39 буюу 73.5 хувийг арилгуулав.

Илэрч буй дутагдлыг дурдвал:

    Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн -43
    Тусгай нөхцөл шаардлага зөрчсөн – 2
    Тусгай зөвшөөрөл, батламжгүй үйл ажиллагаа явуулсан -2
    Хязгаарласан үйл ажиллагаа эрхэлсэн -3
    Гар дээрээс согтууруулах ундаа худалдаалсан – 3 байна.

Эх сурвалж: МХЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629542
0 эможи

keyboard_arrow_up