СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр зам тээврийн ослоор дөрвөн хүн амиа алджээ

2021 оны 8 сарын 06

Arslan.mn

Энэ оны эхний 7 сарын байдлаар Хүүхэд өртсөн осол 223 бүртгэгдсэнээс нийслэлд 115, орон нутагт 108 хүүхэд гэмтэж бэртсэн байна. Ослын улмаас 27 хүүхдийн амь хохирсноос нийслэлд 7 орон нутагт 20 хүүхэд өртсөн харамсалтай дүн мэдээ байна.

2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 289 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 209 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 2 хүн гэмтэж 1 амь хохирч, орон нутагт 3 хүн гэмтэж 3 хүний амь хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

Гэмтсэн хүн:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-3
Ослын хэлбэр:
- Унадаг дугуйтай мөргөлдсөн-1
- Явган хүний гарцтай газраар зам хөндлөн гарах үедээ автомашинд мөргүүлсэн -1
- Явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарах үедээ автомашинд мөргүүлсэн-2

Орон нутагт:
Ослын хэлбэр
- Автомашин онхолдох хэлбэрээр-3
- Хоёр автомашин мөргөлдөх-1
- Мотоцикл-1
Гэмтсэн хүн
- Жолооч гэмтсэн-2
- Зорчигч гэмтсэн-2

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 79 зөрчил илрүүлсний нийслэлд 54, орон нутагт 25 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Жолооч, зорчигч нар хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалах бүс зүүж хэвших , бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган хамгаалах бүсийг зүүлгэн харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулж байх, Хөдөө орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх, зайлшгүй зогсолт хийсэн үед зорчих хэсгийг чөлөөлж зогсож, ослын гурвалжинг замын хөдөлгөөний дүрмэнд заасны дагуу байршуулах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
4
ouch an post
confuse an post
3
angry an post
2
629530
11 эможи

keyboard_arrow_up