АТГ-аас ЗТХЯ болон ИНЕГ-ын холбогдох албан тушаалтнуудын өрөөнд нэгжлэг хийжээ
Өчигдөр /2021.08.05/ Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/ болон Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-т АТГ-аас нэгжлэг хийж, Сөүл хотод болсон “агаарын харилцааны хэлэлцээр”- тэй холбоотой бичиг баримтууд болон хэлэлцээрт явсан бүрэлдэхүүн, тушаал шийдвэрийг шалгасан байна.
Энэ үеэр зарим компьютер,техник хэрэгслийг нь хураан авч явжээ.
Учир нь ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн БНСУ-ын Сөүл хотод жил бүр болдог “агаарын харилцааны хэлэлцээр”-т энэ жил /2021 он/-д Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудалд буухN “Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар” чиглэлд МИАТ ХК-ийн нислэгийн тоог цөөлж, бусад хувийн авиа компаниудад мэдэгдэлгүй “Изинис Эйрвэйз” ХХК-ийнхыг нэмэгдүүлэхээр нууцаар ажиллаж байгаад баригдсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.