ЗАМЫН-ҮҮД: Өчигдөр орох, гарах чиглэлд нийт 286 ачааны тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлжээ
Замын-Үүд дэх ачаа тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаар шууд мэдээлэл хийлээ.
"ЗГ-ын шийдвэрээр Замын-Үүд боомт дах хилийн хяналтын байгууллагуудын удирдлагуудын сольсон. Шинэ бүрэлдэхүүнтэйгээр Хилийн боомтын зөвлөлийн хуралдааныг шуурхай хуралдуулж, боомтод мөрдөгдөх тусгай журамд тодотгол оруулан шинээр баталсан. Уг журмын гол өөрчлөлтөөр халдвар хамгааллын дэглэмийг сахиулах гурван бүсийг тогтоож өгсөн. Үүнд:
- Улаан бүс: Халдвар хамгааллын дэглэм сахиулах, тээврийн хэрэгслийн кабенд үзлэг, ариутгал хийх, хил нэвтэрсэн баримт бичигт үнэлгээ хийх ажиллагаанууд явагдаж байна. Энэ бүсэд Тээврийн хэрэгслийн жолооч халдвар хамгааллын хувцастай, хилийн ариутгал, үзлэг шалгалт хийж байгаа алба хаагч нар мөн халдвар хамгааллын иж бүрэн хувцастай үүрэг гүйцэтгэж байна.
- Шар бүс: Тээврийн хэрэгслийн жолооч болон боомтын албан хаагч нар хамгааллын хувцсыг өмсөж, тайлах тусгай өрөөгөөр хангасан байгаа.
- Ногоон бүс: Хилийн хяналтын байгууллагын ажилчид болон жолооч нар нүүрний хаалт,маск, бээлий гэх мэт халдвар хамгааллын хэрэгслийг хэрэглэж хэвшсэн байна.
Өчигдрийн байдлаар Замын-Үүд боомтын хилээр гарах чиглэлд 110 тээврийн хэрэгсэл зорчиж байна.
Тухайлбал,
- Гарах чиглэлд ачаагүй хоосон машин өдөрт 90,
- Нүүрстэй экспортын тээврийн хэрэгсэл 10,
- Бусад төрлийн экспортын бараа бүтээгдэхүүн ачаа ачсан олон улсын 5 машин,
- УОК-ийн шуурхай штабын зөвшөөрлөөр эм эмнэлгийн хэрэгсэл, Монгол Улсын стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа 10 нийт 110 тээврийн хэрэгслийг гарах чиглэлд шалган нэвтрүүлж байна.
Харин орох чиглэлд өдөрт ачаатай 110, экспортын чиглэлээр шинээр орж ирж байгаа тээврийн хэрэгслэл 170 хүрч байсан бол өчигдөр 176 болгож нэмэгдүүлсэн. Нийт орох, гарах чиглэлд 286 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлсэн.
МУ-ын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу боомтын үйл ажиллагааг 08.00 цагаас 18.00 цагийн хооронд явуулж, хил хяналтын алба хаагч нар дөрвөн ээлжээр ажиллаж байна.
Жолооч нартай хариуцлагын гэрээг байгуулах ажил өчигдөр эхэлсэн бөгөөд 126 жолоочтой гэрээ байгуулсан. Ажил үргэлжилж байна. Гэрээ байгуулснаар Эрээн хотоос Улаанбаатар хот руу тээврлэж байгаа ачаа барааны тээврийн хэрэгслийн үнийг хөрөгдлийг багасгах, бууруулах боломжтой юм." хэмээн албаныхан хэллээ.
ШУУД ҮЗЭХ: