МУГТ М.УРАНЦЭЦЭГ: Монголын цагдаагаа төлөөлж олимпын их наадамд АМЖИЛТТАЙ ОРОЛЦООД ирлээ

2021 оны 8 сарын 05

Arslan.mn

Токио-2020 зуны 32 дахь олимпын эмэгтэйчүүдийн -48 кг жинд жүдо бөхийн төрөлд амжилттай оролцож алтан соёмбот далбаагаа олимпын тэнгэрт мандуулж анхны хүрэл медалийг хүртсэн Монгол Улсын гавъяат тамирчин, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны ахлах дасгалжуулагч, цагдаагийн хошууч Мөнхбатын Уранцэцэг 2021.08.04-ний өдөр эх орондоо хүрэлцэн ирлээ.

-ТЭРБЭЭР ЖҮДО БӨХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 48 КГ-Д ХҮЧ СОРЬЖ ЭХНИЙ ДАВААНДАА ЧИЛИЙН ЛЕЙ ВАРГАСЫГ ӨЧИХ МЭХЭЭР ЦЭВЭР ЯЛЖ, ШӨВГИЙН НАЙМД ШАЛГАРСАН.

-ХАРИН ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРАХЫН ТӨЛӨӨ ИЗРАИЛИЙН ШИРА ШИРОНАТАЙ БАРИЛДАЖ, ИЛТ ДАВУУ ЯЛСНААР ШӨВГИЙН 4-Т ШАЛГАРСАН.

- ПОРТУГАЛЫН КАТАРИНА КОСТАТАЙ БАРИЛДАЖ, ӨЧИХ МЭХЭЭР ЯЛСНААР МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДААС АНХ УДАА ТОКИОГИЙН ДЭВЖЭЭНЭЭ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭН БИЛЭЭ.

Монгол  Улсын төрийн далбаагаа Токиогийн олимпын тэнгэрт мандуулж хүрэл медаль хүртсэнд тань баяр хүргэе. Монголын ард түмэн танаар маш их бахархаж байна. Сэтгэгдлээ хуваалцана уу?

Маш их баярлалаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Шөвгийн дөрөвт шалгараад Португалын Катарина Костатай барилдаж, өчих мэхээр ялж хүрэл медалийн болзол хангасан. Миний хувьд энэ спортоор хичээллэж эхэлснээсээ хойш өөртөө том зорилго тавьсан, зорилгодоо хүрч гурав дахь олимпоосоо хүрэл медаль хүртсэндээ үнэхээр их баяртай байна.

Монголын цагдаагийн түүхт 100 жилийн ойдоо маш том бэлэг барихаар хичээх болно гэж олимпод оролцох эрх авчхаад та хэлж байсан.

Тэгэлгүй яах вэ. Саяхан л олимпод оролцох гээд догдолж бас багагүй сандарч байсан үе минь ард үлдсэн байна. Мөр зэрэгцэн ажиллаж буй алба хаагчид маань үргэлж ойлгож тусалж дэмждэг учраас илүү их хичээх ёстой гэдгээ цаг тутамд мэдэрдэг. Тиймээс Токио-2020 зуны олимподоо амжилттай оролцож 100 жилийн түүхтэй цагдаагийн албандаа бэлэг барьж чадсандаа туйлын их баяртай байна.

Монголын цагдаагийн түүхт 100 жилийн ойн босгон дээр цагдаагийн хошууч цолоор шагнагдсан байсан. Дахин баяр хүргэе.

Баярлалаа. Зуны олимпын наадамд оролцохын өмнө Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Цагдаагийн хошууч” цолоор шагнагдсан.  Монгол төрийн цагдаагийн албанд ажиллаж, өөрийн хүч хөдөлмөрөө үнэлүүлж нэр төртэй, цагдаагийн хошууч хэмээх хүндтэй цолоор шагнагдсандаа туйлын их баяртай байгаа. Цаашдаа илүү их хичээн ажиллах болно.

Arslan.mn

Энэ амжилтад тань хүрэхэд тусалж, дэмжсэн хүмүүстээ хандаж хэлэх үг?

Тэгэлгүй яахав. Аливаа амжилтын цаана яах аргагүй бат зогсдог дэмждэг хүмүүс үргэлж байдаг. Өдийг хүртэл намайг үргэлж дэмжиж, хайрлаж, хурцалж ирсэн гэр бүл, найз нөхөд, ард түмэн, мөр зэрэгцэн ажиллаж буй алба хаагчид, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хороо, дасгалжуулагчид, ивээн тэтгэгч нартаа маш их баярласан талархаснаа илэрхийлмээр байна. Цаашдаа илүү их хичээх болно.

Мөр зэрэгцэн ажиллаж буй алба хаагч нартаа мэндчилгээ дэвшүүлнэ үү?

100 жилийн аугаа түүхтэй Монголын Цагдаа гэх их айл, гэр бүлийн нэгэн гишүүн нь болж түүхийг нь бүтээлцэж яваа энэ он жилүүдийг хэзээ ч марташгүй.  Ард иргэдийнхээ аюулгүй байдал, энх амгаланг сахиулах үйлсэд мэдлэг ур чадвар, бие сэтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, алба хаагч, ажилтнууд болон тэдний гэр бүлд нь Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг  хүргэе. Монголын цагдаагийн сүр хүч, сүлд хийморь нь цагаан шонхор шигээ өөдөө өнө мөнх мандан бадрах болтугай.

Ярилцсанд баярлалаа.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
629500
9 эможи

Зочин
2021-08-05 19:28
Монголын ард түмний бахархал МУГТ М.УРАНЦЭЦЭГ -тээ баяр хүргэж улам өндөр амжилт эрүүл энх аз жаргалыг хүсье.
zochin
2021-08-05 19:00
Heden tamirchidaa haraad erevdeh uoma.Judog bol Battulga barag l huviaraa daaj amjilt gargaj bn.Busad sportiin turel hangaltgui.MAN han Duvchin bagshiig hayad.tamirchin dagaad devjeen deer garch bsih shig.Arai ch.Su giin huuhed samraad hayj bn.Gadni sport under hugjsen orond 2 3 jileer beltgel hiilgeh heregtei.Hungenii 3 tamirchin 6 daguultai yvj bn.
Зочин
2021-08-05 17:44
Нөхөр хурандаад баяр хүргэе.
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up