Б.ОТГОНСҮХ: Эрээнээс нийслэл хүрэх тээврийн хэрэгслийн хөлсийг АРВАН САЯ төгрөгөөр тогтоолоо

2021 оны 8 сарын 05

Arslan.mn

Замын-Үүд дэх Боомтын зөвлөлөөс өнөөдөр БНХАУ-ын Эрээн хотод гацсан 20,000 тонн ачааг хурдан хугацаанд, өртөг багатайгаар татаж авах ажлын явцын талаар танилцууллаа.

2021 оны наймдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тээврийн жолооч нартай хариуцлагын гэрээг байгуулж, дараалалд байгаа БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хүртэлх тээврийн хэрэгслийн хөлсийг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тогтоолоо.

Эрээн хотод үлдсэн 20,000 тн ачааг энэ сардаа татаж, ачаа тээвэрлэлтийг хэвийн горимд шилжүүлнэ

Энэ үеэр Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгонсүх " Замын-Үүдийн Гаалийн газар иргэддээ 12 хяналтын бүсээр үйлчилгээ үзүүлж ажиллаж байна. Өглөөний 08:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл ажиллаж байгаа. Бид үндсэн хоёр чиглэлд анхаарлаа хандуулж ажиллаж байгаа бөгөөд нэгдүгээрт, Замын-Үүдийн Гаалийн газар болон Хил, боомтын зөвлөлөөс иргэдэд хурдан шуурхай үйлчлэх тал дээр анхаарч байна. Гаалийн хяналт шалгалтыг цаг тухайд нь хийж, өдөрт нь ачаа барааг эздэд нь олгох үйл ажиллагааг хурдан шуурхай зохион байгуулж байна. Хоёрдугаарт, Бид иргэдэд үйлчлэх 12 хяналтын бүсэд ариутгал, халдваргүйтгэлийн дэглэмийг чанд мөрдөн ажиллаж байна. Үүнээс гадна ачаа барааны эргэлтийг нэмэгдүүлэх тал дээр онцгойлон анхаарсан бөгөөд өнгөрсөн 20 гаруй өдрийн хугацаанд нийт импортын бараа бүтээгдэхүүний эргэлт 50–60% өссөн, экспортын бараа 10 орчин хувиар нэмэгдсэн байна. 

Мөн өнгөрсөн хугацаанд импортоор 747 вагон, экспортоор 2656  вагон ачааг тээвэрлэсэн байна. Үүнээс 226 ачаатай вагон экспортод гарсан бол хоосон 2232 вагон гарсан.

Ажил хүлээн авахад 50 мянган тонн орчим ачаа эрээний гааль дээр бөөгнөрсөн байсан бөгөөд өнөөдрийн байдлаар урд хилийн боомт дээр 20 мянган тонн орчим ачаа үлдсэн. Уг ачааг найман сардаа багтаагаад авбал ачаа тээвэрлэлт хэвийн горимд шилжинэ гэж тооцож байна. 

Мөн эхний ээлжинд Эрээн хотод гацсан байсан 2000 орчим машиныг татаж авч, эздэд нь өгсөн. Боомтын зөвлөлөөс иргэдэд хамгийн их тулгамдаад байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг гурав дахин бууруулахаар шийдвэрлэлээ." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
7
629487
16 эможи

Гомбодорж
2021-08-08 10:52
Нэг сар оочирлоод орж байгаа машинууд шүү шүү дээ энэ улс төрчид 10сая болгоно гэнүү хэцүү дээ хятадууд л хоол бэлдэж өгч байна үлдсэн мөнгийг хятадууд л авна аль эсвэл энэ томчууд авна та ойлгохгүй байна уу
Gerlee
2021-08-08 10:00
Hursun deer buuh heregtei tur 10000 bologloo geed heregjihuu ter mashinii ezed turd ymarch hamaaralggui minii mashindeer and maa achmaar bgaa bol ene huluug ug geed zogsno shu de ter jolooch nariin buruu bishee buh ewdreleevted daadag tegheer ta nariin yriad bhaa hiiseer too hend heregtei ym hursunduu buusan too heleech
Irgen
2021-08-07 17:47
Neg ih Tom yum yrihiin hursun deer heregjij baigaa yum alaga l baina shuu
Иргэн
2021-08-07 11:12
Улс төр орсон жүжигээ зогсоо зүгээр л төр оролцохоо больчих оо жолооч нар учираа олоод явчихаж чадна төр орохоороо л дампууруулах юм ямар ч юмыг ковид ч ялгаагүй бүх л юманд төрийн цавчаа
Цэнгэл
2021-08-07 10:49
Хөөе Оюун эрдэнэ Амарсайхан Нямбаатар нараа Эрээн гарах 200 машины зөвшөөрал Хятад талаасаа авч чадахгүй байж Юун 10н саяаар ачна гэж гэрээ хийгүй бол Эрээн гаргахгүй гэж дарамтлахаа боль! Тэгээд ч гэрээ хийх жолооч нар чинь хотод, Шаргын овоонд байна Замын Үүд орж чадахгүй байна. 25н саяаар ачихдаа 20н тонн биш 50аас 100тонн ачиж байгаа гэдгийг мэддэг болов уу та нар. 20 ачаа 10н сая 70н тонн ачаа 10н сая болж байгаа юм чинь хэн ч машинаа эвдүүлэхийг хүсэхгүй эрүүл ухаанаар бодоод үзээрэй! Жолооч нар 10 саяаар ачлаа гээд үнэ нь өссөн барааны үнэ бензиний үнэ буух уу? Та нарын тэр ТV яриад байгаа шиг өдөрт 200 машин орох юм бол хүсэн хүсээгүй тээврийн ханш унана. Даанч та нарын яриж байгаа шиг өдөрт200 машин биш өдөрт 90 машин орж байна. Хөргөгчтэй 10 машин өдөрт очиргүй оруулж байхад чинь өссөн хүнсний ногооны үнэ буурсан уу? Та 3 ирээд Замын-үүд дээрдэх биш бүүр дордочихлоо Тэнгэрээр явхаар газарт бууж энэ жолооч нар шиг Бүтэн 1 сар 15 хоноод очирлоод машин тэрэгээ олон гар дамжуулаад яваад үзэлдээ! Олон жолоочын гар дамжин явж машин тэрэгээ эвдүүлээд жолооч нар өөрсдөө эвдрэл гэмтлээ даадаг. Тэгвэл улс даана гэх юм бол болж байна. 45 хоног очирлож байж ороод гайгүй ачаад орж ирээд хэдэн жолооч нар чинь тавьсан өр зээлээ дардаг юм шүү! Бас дундийн бүсэд байгаа жолооч нарийг та нар цалинжуул!!! Машинаа урагшаа ороод буцаад гарахад нийтдээ 10 жолоочын гар дамжина чадах чадахгүй зөндөө л хүн байна машинаа эвдүүлээд тэгээд Шаргын овоо нь дээр очиж хоригдоно тусгаарлах байр нь үнэр танар авах юм байхгүй цагаан хэрэглэл байхгүй нэг ор нь 20к нэг өрөөнд 4 нь ортой нэг хоол 10к нэг даргынх нь бизнес. Тээвэрчидээ дарамталж дээрэмдэж ханахгүй л юм да
Achaa achuulagch
2021-08-06 22:38
E ees ub orhod 2.500.000 bsiishdee 50 tn achaa. Yun 20 tn ni 10.000.000 . Ingej ajil hiij yaadgiin olon yum yrilgui naad hilee zugeer nee heviin bsn yumiig holion bantan bolgoj ashig unac harcgaaj bj ta nar bhgui bol zugeer huuchin hevdee orchino
Зочин
2021-08-06 22:37
Төр засаг Өөрсдөө нэг ч ачаа тээврийн машингүй байж тээврийн хэдэн жолооч нарыг дарамтлахаа болиорой. Та нарын өөрсдийн хийсэн хятад вакцины буруугаас болж өвчин тахал тарж ийм байдалд хүрсэн шүү нохойнууд минь
Төрөө
2021-08-06 17:30
Эрээн-УБ-Эрээн 1400км-т үсрээд л 1500000 төг-ний шатахуун хиинэ биз,үлдсэн нь ашиг уу
irgen 10 sayaas deesh garaad baigaa hulsiin shiljuulsen barimt baigaa haan medegdeh uu
2021-08-06 16:13
haan medegdej boloh be baahan baitsaalt avaad irgediig chiregduuleh boluu yah bol
Иргэн
2021-08-06 09:12
3500000₮ байсан шүү дээ
zochin
2021-08-05 17:01
Шаадаг гарууд байх юмдаа
Don
2021-08-05 15:05
Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 520,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 520,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@g mail.com
Б.ОТГОНСҮХ
keyboard_arrow_up